8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар-Дарханы түр замыг 10 хоногт багтаан дуусгах үүрэг өглөө

2019-05-29 16:50:00

Улаанбаатар-Дархан чиглэлийн одоо байгаа хоёр эгнээ авто замын шинэчлэлийн ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийх юм.Энэ дагуу сонгон шалгаруулалтыг таван хэсэг болгон зарлаж, засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх компаниудын зөвшөөрлийг Азийн Хөгжлийн Банкнаас ирүүлсэн байна.

Өнгөрөгч Баасан гарагт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон  түр замын зураг төслийг боловсруулсан “Ар Си Эс Си” ХХК-ийн инженерүүд Улаанбаатар-Дархан чиглэлийн замд ажиллажээ.

Түр замыг бүрэн хийж дууссаны дараа гол замын хөдөлгөөнийг хааж, гүйцэтгэгч компаниудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ

 

 

 

 

Түр зам тавих ажлыг Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Баянчандмань АЗЗА компаниуд 40-50 километрээр хуваан гүйцэтгэнэ. Энэ ажлыг 10 хоногт багтаан дуусгахыг Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд үүрэг болгов.

Түр замыг бүрэн хийж дууссаны дараа гол замын хөдөлгөөнийг хааж, гүйцэтгэгч компаниудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх аж.

Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан билээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Сэтгэлээрэй яг норм дүрмээр нь бариулаарай ѳргѳн нам зэргээс идэж уугаад луйврын хачин юм болчихвоо
2019/05/29 43.242.243.241
Зочин
Улаанбаатараас Дархан хүртэлх замаа жаахан өргөн болгоорой!! Үргэож осол гарч байдаг дэндүү нарийдсан зам байсан шүү!!!
2019/05/29 223.104.15.115