8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг илрүүлжээ

2019-05-28 12:07:26

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 266 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 197 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 8 хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал,

  • 05.27-ны өдрийн 14.30 минутын орчим Баянгол дүүргийн нутаг 11 дүгээр хороо Эх нялхасын гудамж, Эх нялхсын эмнэлгийн гарцанд дээр гарцаар гарч явахад нь Toyota Spacio маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 57 настай А, 6 настай Б, 5 настай А нарын 3 хүнийг мөргөж гэмтээсэн,   
  • 05.27-ны өдрийн 16.10 минутын орчим СонгиноХайрхан дүүргийн нутаг 24 дүгээр хороо Баруун салааны зам, “Тэс Петролум” ШТС-ын урд замд Mitsubishi Minicab маркийн автомашин Toyota Kluger маркийн автомашинтай мөргөлдөж,  жолооч 37 настай Г, 58 настай Д нарын 5 хүн гэмтсэн.
  • 05.27-ны 13.00 цагийн орчим Булган аймгийн Хангал сумын 2-р багийн нутаг “3-р подем” гэх газар /Сумын төвөөс урагш 10км-т/ шороон замд амины Mazda Familia маркийн автомашин онхолдож, зорчигч 59 настай, эмэгтэй Н нас барсан хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

Бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 3 осол нь мөргөлдөх хэлбэрээр, 1 онхолдох  хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл