8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: УИХ энэ асуудлыг хүлээж авсан ч, эс хүлээж авсан ч энэ сонгууль явагдахгүй

2019-05-28 12:44:00

УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр болон АН-ын дарга С.Эрдэнэ нар байр сууриа илэрхийллээ. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр: МАНАН-гийн дарангуйлал ингээд тогтлоо

-ҮХЦ-ээс ийм хууль бус шийдвэр гарч магадгүй гэж харж байлаа. Гэхдээ ҮХЦ хуулиа дээлдэх байх гэж харсан._ МАН тодорхой хүмүүст даалгавар өгч ҮХЦ-ээс ийм шийдвэр гаргуулах гэж байгаа юм байна гэсэн мэдээллийг тавдугаар сарын 10-ны өдөр авсан. Би амьдралдаа янз бүрийн зүйл үзсэн учраас энэ асуудалд даалгавраар хөдөлнө гэж харж байсан. ҮХЦ жүжиг тоглолоо. ҮХЦ онолын шүүх боллоо. Германы Үндсэн хуулийн цэц онолын шүүх байдаг. Онолоороо явбал ард түмний сонгох эрх байдаг. Гэтэл ард түмний сонгох эрхэнд халдлаа. Өмнө нь нэг хүний сонгогдох эрхийг 14750 хүний сонгох эрхээр устгасан. Онолын шүүх мөн бол сонгох эрхийг нэгдүгээр тавих ёстой. Манай Үндсэн хууль дампуурсныг ҮХЦ зарлалаа. Тийм учраас бид шинэ дээд Үндсэн хууль яриад байгаа. Залуусыг үнэ төлбөргүй сургана, боловсрол эзэмшүүлнэ, ядуу гэр бүлийг орон сууцаар хангана, байгалийн баялаг ард түмний өмч гэж бид яриад байгаа.

МАНАН-гийн дарангуйлал ингээд тогтлоо. Сонгууль явуулахгүй маягаар сонгуульд өрсөлдөх бололцоог хааж байна. ҮХЦ-ийн шийдвэрийн цаад утга нь МАН, АН-ыг л байлгах. Сонгуулийг ямар хөрөнгөөр явуулах вэ. Хэрвээ төсвийн мөнгөөр явуулж болохгүй бол 2020 онд сонгууль явуулахаа болих хэрэгтэй. МАН, АН хоёр эрх дархаа тогтоож байна. Монгол Улс дарангуйллын тогтолцоо руу орлоо. Хүчирхийлэл үргэлжилж байна. Эмэгтэй хүнийг хүчиндэж байсан бол ард түмнийг хүчиндэж, саналаа өгөх эрхийг хааж байна. Харамсалтай нь шинэ МАНАН төрлөө.

АН-ын дарга С.Эрдэнэ: Тэгэхээр аль ч шатанд сонгууль явагдахгүй нөхцөл үүслээ

УИХ энэ асуудлыг хүлээж авсан ч, эс хүлээж авсан ч энэ сонгууль явагдахгүй. Хүлээж авлаа гэхэд шууд сонгууль явагдах боломжгүй. Хүлээж авахгүй бол цэц их суудлаараа шийдвэрээ баталгаажуулна. Тэгэхээр аль ч шатанд сонгууль явагдахгүй нөхцөл үүслээ.Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17 мянган сонгогчийн эрх ашгийг гишгэлээ. Бүх ард түмний эрх ашгийг дээдэлдэг ҮХЦ 17 мянган иргэнийхээ эрх ашгийг дэвслээд хаячихлаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
1 jiliin daraa songuuli bolno odoo ajil tsalgardaj tsaltsaad hereggui sh dee
2019/05/29 182.160.38.251
Я
Сонгууль явуулж яах юм.мөнгөний гарз шүү дээ.улс мөнгөө хэмнэх нь зөв шүү дээ.
2019/05/29 49.0.140.59
zochin
Zahasan nudet Nairamdaliin gazar butsaaj ug!!
2019/05/29 223.104.15.115
irgen
taliigaach bathuugiin orond ene uhsen bol bayarlah blaa.
2019/05/28 64.119.24.86
Иргэн
Эрүүл ухаантай хүн байвал ҮХЦ рүү дайрч давшлаад хэрэггүй ээ?! Одоо сонгууль явуулах ч хэрэггүй?! Хайран мөнгө хөрөнгө гарздах юм л болно?! Харин тэгсний оронд ганц цэцэрлэгч болов барих хэрэгтэйшдээ
2019/05/28 203.91.119.94
Иргэн
Эрүүл ухаантай хүн байвал ҮХЦ рүү дайрч давшлаад хэрэггүй ээ?! Одоо сонгууль явуулах ч хэрэггүй?! Хайран мөнгө хөрөнгө гарздах юм л болно?! Харин тэгсний оронд ганц цэцэрлэгч болов барих хэрэгтэйшдээ
2019/05/28 203.91.119.94
Иргэн
Эрүүл ухаантай хүн байвал ҮХЦ рүү дайрч давшлаад хэрэггүй ээ?! Одоо сонгууль явуулах ч хэрэггүй?! Хайран мөнгө хөрөнгө гарздах юм л болно?! Харин тэгсний оронд ганц цэцэрлэгч болов барих хэрэгтэйшдээ
2019/05/28 203.91.119.94