8o
Улаанбаатар хот
mobile menu

Их хэмжээний химийн ХОРТ бодис хил нэвтрүүлэхийг завджээ

2019-05-28 18:10:30

Замын-Үүд боомтоор энэ сарын 13-ны өдөр цемент хэмээн мэдүүлж, их хэмжээний химийн бодис хил нэвтрүүлэх гэж байсныг Хилийн мэргэжлийн хяналтын алба болон Гаалийнхан илрүүлж, таслан зогсоожээ.

Тодруулбал, "Сезон" ХХК-ийн цемент гэж мэдүүлсэн 51,8 тонн ачаанаас 10.7 тн полиэтилен гликолийн лав гэх бодисыг илрүүлжээ. Мөн өнгөрсөн сард тус боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан ХОҮ 2089 дугаартай зорчигч тээврийн хэрэгслээр 2 тонн натрийн гидроксид гэх химийн аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн, зөрчлийн хэрэг нээн харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл