8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүхбаатар сум орчимд усны түвшин олон жилийн дундаж түвшинг 40-70 см давсан байдалтай байна

2019-05-29 09:14:00

Тавдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн болон Сүхбаатар сум орчимд усны түвшин өмнөх өдрөөс 35-50 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 40-70 см давсан байдалтай байна.

Иймд Сэлэнгэ мөрний эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ус ихтэй байх сайхаан. Гагцхүү хүмүүс минь болгоомжтой л байцгаа. Үр хүүхдээ, өөрсдийгөө, дараа нь өмч хөрөнгөө хамгаалж болгоомжил.
2019/05/29 69.9.194.110