8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Тэмүүжин: Г.Батхүү талийгаачийн унах болсон шалтгаан нь маш учир битүүлэг байна

2019-05-29 09:27:00

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүд Олон Улсын Парламентын холбооны тэргүүн Габриела Күвас Барронтай албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Төр нийгмийн зүтгэлтэн Ардчилсан намын Дэд дарга Г.Батхүү агсаны учир битүүлгээр амиа алдсан хэрэгтэй холбогдуулан  Олон улсын парламентын холбоонд хүсэлт хүргүүлсэн юм. Энэ үеэр талийгаачийн дүү Г.Батсайхан  "Төрийн өндөр хамгаалалт бүхий Төрийн ордон дотор амь насаа алдсан хэрэг өмнө нь болж байгаагүй. Мөн ах минь эрүүл саруул хуралд оролцсон. Хурал дууссанаас хойш уг хэрэг явдал тохиолдсонд гэр бүлийн зүгээс гүнээ харамсан, яаралтай үнэн зөв шийдүүлэх хүсэлтэй байна. Тиймээс Олон Улсын Парламентын холбооны зүгээс уг асуудалд хөндлөнгийн хяналт тавин хамтран ажиллахыг хүсэж байна" хэмээн Олон улсын парламентын холбооны тэргүүн Габриела Күвас Барронд хүсэлтээ гаргалаа.  

Мөн  Г.Батхүү талийгаачийн  үхлийн шалтгааныг тогтоох шүүх шинжилгээний байгууллагын шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарсан байна. Урьдчилсан дүгнэлтээр талийгаачийг өвчний улмаас нас бараагүй гэж гарсан байна. Өөрөөр хэлбэл цус харвах, зүрхний шигдээс болох зэрэг гэнэтийн байдлаар амиа алдаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин мэдээлэл өглөө.  Тэрбээр “Та бүхэн шүүхийн шинжилгээний урьдчилсан дүгнэлтүүдийг сонсон байх. Зүрх хаагдсан болон цус харвалтын үйл явц байхгүй. Өндрөөс унасан буюу хүнд гэмтлийн улмаас нас барсан. Унах болсон шалтгаан нь маш учир битүүлэг байна. Өөр янз бүрийн мэдээллээр ямар нэгэн маргаан болсон гэх таамаглал маш хүчтэй явагдаж байна. Энэ таамаг, учир битүүлэг явдлуудыг илрүүлэхэд манай цагдаагийн байгууллага улс төрийн нөлөөллөөс ангид үйл ажиллагаа явуулж чадах эсэх нь эргэлзээтэй. Тийм учраас хууль хяналт, мөрдөн шалгах үйл ажиллагаанд  хөндлөнгийн хяналт байж гэмээн асуудлыг үнэнээр нь тогтооно гэж үзэж байна” гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Turiin orond n neg n vheed baihad uynaas bolsniig shalgaj chadahgvi ulsaarch
2019/06/03 112.72.11.106
иргэн
ардчилсан нам талийгчаар шоудхаар шийдэв бололтой
2019/06/02 66.181.161.62
zochin
nomtoibayr sejigtei sanagdsan buruu erhelsen baynii huuhed aluurchin boldog jamtai
2019/05/29 59.153.85.109
Бүү золигт
Ясаа төрийн ордонд тавьдаг, соёлын өргөөнөөс хайрцагтай гардаг монгол ёс заншилтай болох юм байна. ОУП-ыг хийх ажилгүй газар гэж бүү ойлго. Зоригийг алсан хэргийг л шийдвэрлүүлж үз. Хий хоосон хийрх
2019/05/29 64.119.21.248
Төрөө
Ажлын байранд архидан согтуурвал наандаж ажлаас халдаг биздэ Бүүр төрийн ордонд архи ууж согтуурхаад нэг нь үхчээд байхад ....... арай 2
2019/05/29 202.126.89.58
зочин
Юм л болбол олон улсын парламентын холбоо. Юу вэ хуульч л гээд байсан. Эхнээсээ оролцоо биз дээ. Дотооддоо асуудлаа шийдэж чаддаггүй юм уу. Бурхан болсон хүнээр улс төр хийхээ болиоч.
2019/05/29 64.119.25.150
иргэн
ЕР НЬ ТЭГЭЭД зөндөө л гонхтой байрууд байдаг. орон сууц ч байна. хүн унаад байдаггүй. согтуу ч ухаан алдсан ч хүн унахааргүй байх ёстой. Ямарч нөхцөлд тэгээд л хүн ухаан алдаад унаад байдаг бол сонин
2019/05/29 202.9.43.157
Зоригийн үхэл шиг золбинтуулчих вий дээ. Сайн шалгаж үнэнийг олоосой.
Тэр гонх гээд байгаа юмнаас нь зүгээр л унаад ирдэг хүн гэж байхгүй. тархи толгой нь эргээд уналаа гэхэд шатан дээр эсвэл гатны уруу л унана биз дээ. Даваад өөрөө унадаг тэнэг гэж хаа ч байхгүй.
2019/05/29 69.9.194.110
zochin
Nomtoibayaryg shalgaachee
2019/05/29 202.21.108.197
Иргэн
Тэмүжин мал зайлаач ээ. Хүний үхлээр өөрийгөө байгаа шүү гэж харуулах гээд байгаа юм уу? Чамайг 20 онд хүн дахин сонгохгүй ээ. Бүү горьд
2019/05/29 103.229.121.19