8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүүхээс Б.Цэгмидэд 7 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ

2019-05-29 09:54:05

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Жанжин Сүхбаатарын талбайд 2019 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 13.40 цагийн үед Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Португаль Улс, Испанийн Хаант Улс, Швейцарийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хорват Улсаас хавсран суух Элчин Сайд нар “Итгэмжлэх жуух бичиг” гардуулах ёслол явагдах үеийн хэв журмын хамгаалалт авсан байх үед Баянзүрх дүүргийн дугаар хороонд оршин суугч Б.Цэгмид нь Төрийн ордны зүүн урд хэсгээр 95-44 ӨВА улсын дугаартай жижиг оврын “Nissan” маркийн ачааны тээврийн хэрэгслийг ашиглан Сүхбаатарын талбайн гол /Төрийн тусгай хамгаалалтын бүс/-д дайран орсныг Төрийн тусгай хамгаалалтын газар болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид таслан зогсоосон.

Уг үйлдэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 /Танхайрах/, 5.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулах/-ийг тус тус зөрсөн байх тул цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж шүүхэд шилжүүлсэн бөгөөд 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019/ЗШ/432 дугаартай шийтгэврээр холбогдогч Б.Цэгмидэд зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
лхагва
монголын тор хууль цааз ийм л байна дэлхийн ямарч оронд шоронд ч цэргийн албанд ч гагцхvv хоолны гомдол гаргах эрх л чолоотэй зовшоорогддог гэтэд монголд олслоо хоол vнэтэй байна гэснийх нь толоо бар
2019/05/29 103.229.121.137
хүн ахтай дээл захтай
Зөв ш дээ,7 хоног баривчлах ч багадна. 70 хоногоос цааш баривчилж маш сайн цэвэрлэгээ хийлгэж мод хөрөөдүүлж сурга?? зүгээр явж байхдаа зэрэгц команд авч сурга?? дээр үеийн 3 жилийн цэрэг тийм байлаа?
2019/05/29 43.228.131.45

өвгөдийн ёс заншил

санаа зовогч

зочин
Зөв. 7 хоног багадаж байгаа юм биш үү. Гадныханы өмнө улсын нэрийг гутаасан тэнэг хүн бэ
2019/05/29 64.119.25.150
Зочин
Зөв ш дээ, баривчлах ч багадна. Ер нь төр улс гэж байгаам бол хууль дүрмээ л сахиулаач дээ. Хэнбугайд ч гэсэн.
2019/05/29 69.9.194.110