8o
Улаанбаатар хот
mobile menu

Дорноговь аймгийн Хатарбулаг суманд хилийн цэрэг амиа алджээ

2019-05-29 10:55:12

Дорноговь аймагт хилийн цэргийн байлдагч нас барсан хэрэг энэ сарын 27-ны өдөр гарчээ. Тус байлдагч  тавдугаар сарын 26-ны өдөр адуунд явна хэмээн цэргийн ангиас гарч сураггүй алга болжээ. Алга болсоноос хойш хоёр өдрийн турш эрэл хайгуул хийж  тавдугаар сарын 28-ны өдөр хилийн 767-р тэмдэгт орчмоос цогцсыг нь олсон байна. Дээрх хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба урьдчилсан байдлаар байлдагч А нь моринд чирэгдэж нас барсан гэх харамсалтай мэдээлэл байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Уншигч
Дорноговь аймагт Хатарбулаг гэж сум байдаггүй Хатанбулаг гэж сум бий.Тэнд гарсан хэргийг хаа холын Дорнод аймгийн цагдаагийн байгууллага шалгаж тогтоогоод л.Хэцүү юмаа...
2019/05/29 104.174.228.14
  • Recent
  • Most Read
  • Most Comment