8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭМҮТ-ийн гадна талбайн тохижилтыг наадмаас өмнө дуусгана

2019-05-29 13:30:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Хотын Захирагчийг тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахад нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс байлцав.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулснаар авто зогсоол, гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламж, ойн төгөл бүхий амралтын орчин бүрдэж иргэд эмнэлгийн үйлчилгээ авах, үйлчлүүлэх таатай орчин бий болох юм байна. Мөн яаралтай түргэн тусламжийн автомашин, эмнэлгийн орчмын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлэх аж. Хотын захирагч тус эмнэлгийн гадна зам, талбайн тохижилтын ажлын явцтай танилцаад уг ажлыг чанартай материалаар, ажлын гүйцэтгэл сайтай, хугацаанд хийж дуусгах буюу энэ оны долоодугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэг даалгаврыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл