8o
Улаанбаатар хот
mobile menu

4 настай хүүгээ зодож гэмтээсэн хойд эцэгт 10 жилийн хорих ял оноолоо

2019-05-29 15:14:51

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Тодзаяад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа.

Б.Тодзаяаг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг  мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж”, үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад  10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Энэ хууль зөв ч юм уу буруу ч юм уу. Нэг шоронгийн хүн нэмэгдэж, 1 хүүхэд асран хамгаалагчгүй боллоо. Энэ нийгэм ингээд шоронжоод яваад байх юмуу?!!
2019/05/30 66.181.178.254
zochin
exiig ni bas shalgaachee end tendees bonustai bolood olon er soliod bhaar iim yum bololgui yahaw de
2019/05/29 59.153.85.109