8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУПХ-ны даргатай уулзав

2019-05-30 15:40:17

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын Парламентын холбооны ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвас Барроныг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсыг 2016-2020 онд хөгжүүлэх “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”, “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”-ыг амжилттай хэрэгжүүлэхэд ахиц гарч байгааг дурдаад цаашид бүх талаар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн ОУПХ-ны Ази Номхон далайн бүсийн II чуулганаас гаргасан тунхаглалыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарах болно гэв.

Хатагтай Габриэла Куэвас Баррон хэлэхдээ ОУПХ-ны Ази Номхон далайн бүсийн II чуулганыг зохион байгуулалт сайтай, үр дүнтэй зохион байгуулж, олон асуудал тусгасан сайн тунхаг бичиг гаргасныг онцлов. Мөн тэрбээр Монгол УлсыгТогтвортой хөгжлийн зорилгуудаа хэрэгжүүлэхийн төлөө улам бүр идэвхтэй ажиллана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа дурдсан юм.

Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улсын Засгийн газрын боловсрол, соёл, спортын салбарын хамтын ажиллагааг 2017-2020 онд хөгжүүлэх хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар санал нэгдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment