8o
Улаанбаатар хот
mobile menu

Нарны замын зорчих хэсэгт түр тулаасуудыг байршуулжээ

2019-05-30 15:45:36

Замын цагдаагийн баруун урд уулзварын, гүүрэн гарцын дам нурууг цутгах ажил хийгдэж байгаатай холбоотойгоор Нарны замын зорчих хэсэгт түр тулаасуудыг байрлуулсан тул зорчигчид тус дам нурууны ажлыг дуустал холбогдох тэмдэг тэмдэглэгээ заалтуудаа баримтлан аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. БНХАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Замын цагдаагийн баруун урд уулзварын, гүүрэн гарц барих төслийн хөдөлгөөн зохион байгуулалт, орц гарц, газар чөлөөлөлт, замын өргөтгөлийн ажлуудыг хэлэлцэн шийдлүүдийг тодорхойлж, гүйцэтгэгч компани болон хариуцсан албан хаагчдад Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр,орлогч дарга Б.Индра нар үүрэг өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment