8o
Улаанбаатар хот
mobile menu

Дизель түлш 2445 төгрөг/литр болж төрөл тус бүр дээр 97-161 төгрөгөөр өссөн байна

2019-05-31 09:31:18

Шатахууны худалдаа эрхлэгчид автобензин, дизель түлшний жижиглэн борлуулалтын үнийг удаа дараалан нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө  газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/11 дугаартай удирдамжийг баталж эдгээр үнийн өсөлт нь бодитой эсэх,  Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэхийг шалган тогтоохоор “Шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа”-нд  хяналт шалгалт хийсэн байна. 

Хяналт шалгалтын хүрээнд тус газрын 2019 оны 1/682 дугаартай албан бичгээр шатахууны томоохон худалдаа эрхлэгч 17 аж ахуйн нэгжүүдээс хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээллийг гаргуулан авч шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдсон байна. Үүнд:

  1. Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлдэг жижиглэн борлуулалтын үнийн мэдээллээс үзэхэд 2019 оны 3 дугаар сарын 26-ны улсын дундаж үнэ:

-А-80 автобензин 1763 төгрөг/литр,

– Аи-92 автобензин 1819 төгрөг/литр,

-Дизель түлш 2348 төгрөг/литр байсан ч 2019 оны 5 дугаар сарын 28-ны байдлаар улсын дундаж үнэ:

-А-80 автобензин 1875 төгрөг/литр,

– Аи-92 автобензин 1980 төгрөг/литр,

-Дизель түлш 2445 төгрөг/литр болж төрөл тус бүр дээр 97-161 төгрөгөөр өссөн байна.

  1. 2019 оны 4 дүгээр сард Оросын холбооны Улсын “Роснефть” компанийн хилийн үнэ:

-А-80 автобензин 613 ам. доллар/тн,

-АИ-92 автобензин 643 ам.доллар/тн,

-Дизель түлш 623 ам.доллар/тн байсан ба 2019 оны 5 дугаар сарын хилийн үнэ:

-А-80 автобензин 665 ам. доллар/тн,

-АИ-92 автобензин 695 ам.доллар/тн,

-Дизель түлш 640 ам.доллар/тн болж өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа 17-52  ам.доллар-аар өссөн.

  1. Хяналт шалгалтад хамрагдсан 17 аж ахуй эрхлэгчдээс ирүүлсэн жижиглэн борлуулалтын үнийн мэдээлэл, өртөг болон ашиг, алдагдлын тооцооллоос үзэхэд гадаад хилийн үнэ өссөн ч жижиглэн борлуулалтын үнийг 97-161 төгрөгөөр нэмэгдүүлэх нөхцөл үүсээгүй байна. Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааны зардлыг хянаж үзэхэд Аи-92 автобензин литр тутамдаа дунджаар 30-100, дизель түлш литр тутамдаа дунджаар 270-289 төгрөгийн ашигтай байхад жижиглэн борлуулалтын үнийг нэмэгдүүлсэн гэсэн дүгнэлт гарсан байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсаж байна
МАНАНгийнхан Хүрэлсүхийг унагах гэж бензин түлшний үнийг хөөрөгдөж байна. ЯГ одоо нефть бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ буурч байна. ЭНЭ үед яахаараа нэмж байгаа юм вэ?
2019/06/01 64.119.21.156
Zochin
Цахилгааны үнэ яагаад нэмэгдсэн юм бэ? Таг чиг яг хулгайч шиг царай гаргаад нэмсэн бх юм. Сүүлийн 2 сар цахилгааны төлбөр өндөр гарахаар нь гайхаад бсан юм. Энэ муу Даваасүрэн гэж нэг хулгайч чинь
2019/05/31 66.181.170.73
  • Recent
  • Most Read
  • Most Comment