8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн автомашин хийгээр цэнэглэх станцыг хаажээ

2019-05-31 09:33:10

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд “Бор хуст хайрхан” ХХК-ийн СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-ийн ашиглалтын байдалд шалгалт хийжээ.

Ингэхэд барилга байгууламжийг байнгын ашиглалтад улсын комисст хүлээлгэж өгөөгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн тул Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 хэсгийн заалтын дагуу шийтгэл ногдуулж, зөрчил арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоож, албан даалгавар хүргүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment