8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2019-05-31 09:54:41

Тавдугаар сарын 31-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Туушин” зочид буудалд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын багийн ээлжит хурал болно. Утас: 91091898

09.30 цагт Чойжин ламын сүм музейд “Бүтээлч хүүхдүүд-2019” өдөрлөг болно.

10.00 цагт Баянгол дүүргийн Хөсөг трейд авто тээврийн техник үзлэг, оншилгооны хэлтэст “Хүүхдийн аюулгүй тээвэрлэлт” өдөрлөг болно.

10.00 цагт Үлэг гүрвэлийн төв музeйд Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн багачуудыг хамруулсан "Хөөрхөн зүрхнүүд" өдөрлөг, үлэг гүрвэл судлаач хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

10.00 цагт Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гадна талбайд “Бяцхан хайгуулчид” номын өдөрлөг, зохиолчийн гарын үсэгтэй хямдралтай номын худалдаа эхэлнэ. Утас: 70115701; 95070769

11.00 цагт Төмөр замын дээд сургуулиас Улаанбаатар палас хүртэл 1200 хүүхдийн ёслолын жагсаал алхана.

11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд хүүхдүүдэд хөдөлгөөн заслын эмчилгээ хийж, эцэг, эхчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгнө.Утас: 99931551

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Сүхбаатарын талбайд Монгол Улсад банк санхүүгийн салбар үүссэний 95 жилийн ойн өдөрлөг болно.

12.00 цагт С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын Түр хорооны дарга Ж.Батзандан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 401-р анги буюу Хорих нэгдсэн эмнэлгийн ажилтай танилцаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзана.  Утас: 80445234, 91662299

12:00 цагт  "Имарт" худалдааны төвийн Чингис салбарын 5 давхарт "Тод ирээдүй" эх үрсийн баярын өдөрлөг болно. Утас 89119973

14.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл хуралдана. Утас: 99736124

16.00 цагт Соёлын төв өргөөнд Монгол Улсад банк санхүүгийн салбар үүссэний 95 жилийн ойн баярын хурал болно.

16.00 цагт Дүнжингарав худалдааны төвийн эсрэг талд замын эсрэг талд “Монгол” арт галерейн нээлт болно. Мөн үеэр “ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2018” үзэсгэлэнг нээнэ. Утас: 77198080, 94944501

Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Төрийн түүхийн музейд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан  "Монголын ирээдүй-Миний ирээдүй" сэдэвт гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнгийн нээлт болно.

10.30 цагт “Их Эзэн Чингис Хаан” танхимд АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 91020880

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment