8o
Улаанбаатар хот
mobile menu

Солонгос хоолны газруудад хэд хэдэн зөрчил илэрчээ

2019-05-31 11:50:00

НМХГ-аас “Дугвон” ХХК-ын “Ким Ду Хан”, “Ян Ин Ши Дэ” ХХК-ын “Ариcу” нэрийн солонгос хоолны газарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

“Ариcу” зоогийн газрын махны бэлтгэл, тоног төхөөрөмжийн агуулах руу ороход ариун цэврийн өрөөгөөр дамжин ордог, түүхий эдийн агуулахгүй, түүхий эдийн гэсгээлт боловсруулалтыг хамт хийдэг зөрчил илэрсэн байна. Мөн “Ким Ду Хан” зоогийн газрын хөргөлттэй агуулахын хөргүүр эвдэрсэн, технологи урсгал зөрчигдсөн байна. 

Түүнчлэн эдгээр газрын ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаандаа ороогүй, эрүүл ахуйн зохистой дадлын бүртгэл хөтлөлтгүй, цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн гэж НМХГ-аас мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Haagaachee davarsan so nuud yuch hj medne shu!!
2019/05/31 223.104.15.117
  • Recent
  • Most Read
  • Most Comment