8o
Улаанбаатар хот
mobile menu

Ял эдэлж байсан зургаан хүүхдийг хугацаанаас нь өмнө суллав

2019-06-02 11:40:13

Шүүхийн шийдвэрээр ял эдэлж буй зургаан хүүхдийг хугацаанаас нь өмнө суллалаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага”-аас суллагдаж буй О-тэй ярилцлаа. 

-Хугацаанаасаа өмнө суллагдаж байна. Төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу?

-Шүүхээс намайг ялынхаа талыг эдэлсэн, ял эдэлж байх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, хохирол төлбөрөө төлсөн гэсэн үндэслэлийн дагуу 11 сар 2 хоногийн өмнө суллаж байна. Хүүхдийн баярын өмнө суллагдаж байгаадаа баяртай байна. Өвөө, эмээ 2 минь намайг хүлээж байгаа. Хүүхдийн баярыг хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх болсондоо маш их баярлаж байна.

-Уучлаарай, ямар хэрэг үйлдээд ял сонссон юм бэ?

-Би  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан  /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/ гэмт хэрэг үйлдэж 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Найз нөхдөө зөв сонгож найзлах чухал байдаг юм байна. Мөн уур бухимдлаа хянаж сурах ёстойг ойлголоо. Хоромхон зуурын уур уцаараас болж насан туршдаа харамсах том сургамж авсан. Хорих ангийн талаар гадуур хүмүүс буруу ойлголттой байдаг. Бидний сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх боломж нээлттэй байдаг.

-Одоо цаашдаа юу хийхээр төлөвлөж байна. Үе тэнгийн хүүхдүүддээ хандаж юу хэлмээр байна вэ?

-Санаж бодсон зүйл их байгаа. Хамгийн түрүүнд ерөнхий боловсролын шалгалтдаа бэлдэж, үргэлжлүүлэн сурна. Сайн суралцаж, эмээ, өвөө 2-оо баярлуулна гэж бодож байгаа.

Гадуур байгаа хүүхдүүд эцэг, эхийнхээ мөнгийг үрэн байж, сурсан сураагүй хоёрын дунд байгаадаа дүгнэлт хийгээрэй. Бид сурч боловсорч зөв хүн болох нь хамгийн чухал зүйл шүү гэж захимаар байна. Мөн уур буримдлаа барьж сураарай гэж захья. Өнөөдөр намайг болон бусад 5 хүүхдүүдийг хугацааны өмнө суллаж, баярлах шалтгаан нэмсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүнд маш их баярлалаа гэж хэлье.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл