8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Амарбаясгалан: Хятадын дэд сайд Оюутолгойн далд уурхайтай зөвхөн зочны ёсоор танилцаад явсан

2019-06-03 17:48:12

Өнгөрсөн 5-р сарын 27-29 ний өдрүүдэд БНХАУ-ын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд ВАН ЯЖУН, манай улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр зочид төлөөлөгчид Оюутолгой, Тавантолгойн далд уурхайн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Оюутолгойг Хятадуудад зарах гэж байна гэсэн ташаа мэдээлэл сошиал орчинд тархсан юм. Энэ талаар www.zarig.mnсайт МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодруулга авчээ. Тэрээр хэлэхдээ “өнгөрсөн долоо хоногт  манай намын урилгаар Хятадын Коммунист намын гадаад харилцааны дэд сайд айлчилсан. Айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, АН-ын дарга С.Эрдэнэ мөн надтай албан уулзалтуудыг хийсэн байгаа. Энэ хүний ирсэн зорилго нь өнгөрсөн жил МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлал хийсэн, мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлал хийсэн. Эдгээр айлчлалын хүрээнд хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, одоо хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн ажлыг хурдасгах зорилготой ирсэн. Өнгөрсөн жил Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд өнөөдөр ажил нь эхлээд явж байгаа цэвэрлэх байгууламж, Налайх чиглэлийн хурдны замын төсөл гэх мэт олон томоохон төслийн ажлуудтай танилцах гэж ирсэн юм. Мөн энэ айлчлалынхаа үеэр Ерөнхий сайдтай уулзах уулзалтынхаа хүрээнд Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлэгч гол бүтээгдэхүүн нь уул уурхайн бүтээгдэхүүн. Экспортод гарч байгаа гол  боомт Гашуун сухайтыг олон улсын том боомт болгоё гэдгийг Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр санал тавьж байсан. Энэ боомтын үйл ажиллагаатай танилцах зорилготой ирсэн. Боомт орох замдаа Тавантолгой, Оюутолгойн үйл ажиллагаатай танилцаад явах хүсэлтийг өөрөө тавьсан. Далд уурхайн үйл ажиллагаатай бол зөвхөн зочны ёсоор танилцаад явсан гэдгийг энд зориуд хэлье. ВАН ЯЖУН сайд Хятад руу Гашуун сухайтын боомтоор гарсан. Гарах явцдаа бидний проблем болоод байгаа олон мянган автомашины урт цуваа болон гаалиар нэвтэрч байгаа автомашины нэвтрэх чадвар ямар байгаатай танилцсан. Долоо хоногийн өмнө хилээр гараад явсан боловч энэ 7 хоногоос эхлээд үр дүн гарч эхэлж байна. Өөрөөр хэлбэл энэ 7 хоногоос эхлээд Гашуун сухайтын боомтоор нэвтэрдэг ачаа тээврийн автомашины тоо 20 хувиар нэмэгдэх боломж нээгдсэн гэдгийг хэлмээр байна. Тавантолгой, Оюутолгойтой танилцаад явсаны дараа твиттерт ташаа мэдээлэл гарсан байсан.

Тэр үеэр яг ямар асуудал яригдсан юм бэ? Хятадын талаас хөрөнгө оруулъя ч гэдэг юм уу санал тавьсан уу юу яригдсан бэ?

Огт тийм юм байхгүй. Оюутолгойн нөхдүүд өөрсдөө мэдэж байгаа байх. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай танилцъя. Зүүн хойд Азид байгуулагдаж байгаа томоохон орд учраас далд уурхай хэрхэн явагдаж байгаатай танилцах, уурхайн бүтээн байгуулалт хэрхэн яаж явагдаж байгааг үзэж харъя,сонирхоё гэсэн хүсэлтийг тавьж явсан. Энд бол Оюутолгойг зарах талаар яригдах ямар ч боломжгүй зүйл. Оюутолгойг зарах эрх мэдэл өнөөдөр Монгол Улсын Засгийн газарт бүр УИХ-д байхгүй байна шүү дээ.  Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой гэрээнд өөрчлөлт оруулъя гээд нэр бүхий УИХ-ын гишүүд хүртэл яриад хүчрэхгүй сууж байгаа гэдгийг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Оюутолгойн бүтээн байгуулалттай би хүртэл хамт танилцсан. Анх удаа очиж үзлээ, харлаа. Мэдээж хэрэг бүтээн байгуулалт бол мундаг сайхан хийгдсэн байна. Тэнд ажиллаж байгаа монгол ажилчид сэтгэл хангалуун тогтмол цалинтай, ажлын байртай байгаадаа сэтгэл хангалуун байна. Гэхдээ энэ бүгдийн цаана нэг зүйл орхигдсон байгаа нь Монголын ард түмний эрх ашиг буюу монголын ард түмний сэтгэл ханамж байхгүй байгааг бид бодох ёстой гэж ойлгож байгаа. Миний зүгээс танилцуулга хийгээд явж байсан Оюутолгойн ажилтанд хэлж явлаа. Эцэст нь хэлэхэд манай намаас сонгогдсон УИХ-ын гишүүд санаачлаад Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар шалгалтыг явуулсан байгаа. Өнгөрсөн 7 хоногт энэ шалгалтын дүнг эдийн засгийн байнгын хоороонд танилцуулж байх үед МАН Оюутолгойг Хятадуудад зарах нээ гэдэг мессежийг нэр бүхий хүн тавьж байгаа юм. Энэ нь үндсэндээ нөгөө Оюутолгойн шалгалтын дүн эдийн засгийн байнгын хороон дээр танилцуулагдаж байгааг саринуулах гэсэн  зорилготой. Тэр тавьсан хүнийг та бүхэн мэднэ. Маш олон сая долларыг олон жилийн турш Оюутолгойгоос гэрээлж авч “ПИ АР”-ыг нь хийдэг хүн шүү дээ. Өнөөдөр хүртэл нэг нийтлэл нь гарсан байна лээ. Та бүхэн тэр нийтлэлийг нь ухаад ойлгох юм бол монголын ард түмний хүсэл сонирхолын эсрэг нийтлэл, мэдээллүүдийг гаргаад байгаа. Тэрийгээ улстөрийн намыг, улстөрийн албан тушаалтныг оролцуулж олон нийтийг хууран мэхлэх зорилгоор хийж, ажиллаж байгаа. Нэг ёсондоо Оюутолгойд орж байгаа шалгалтын хурдыг саринуулах зорилготой Хятадуудад худалдах нээ гэсэн мэдээллийг гаргаж тавьсан” гэжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Нүдэнд хүйтэн хүн байна. МАН нэр нүүрээ барах нь дээ
2019/06/04 139.5.217.14
зочин
шалгалт хийх гэсэн УИХ-ын гишүүд, хууль хяналтыхныг оруулдаггүй мөртөө хятадын дэд сайдыг намын ерөнхий нь дагуулж далдаганаад л...шударгуудын засаг ч нүүрээ таниулж байна даа
2019/06/04 66.181.161.22
тэгж бодохгүй байна
хүнд ч улсад ч өөрийн гэсэн хувийн асуудал байдаг. Энэ даргыг хувийнхаа асуудал уруу оруулна гэдэг эргүүгийн эргүү алхам
2019/06/04 192.82.65.181
adsfasdf
ene caircan lalriig shorond ni hiildee. mongold neeree unheer shuuh zasaglal gej alga doo alga
2019/06/03 99.241.52.203
Irgen
Odoo baruuniihniig gargaval naaduul chini l ezen suuna shuudee. Ugui mun ihoroldoj bga shuu ene OT kompaniar. Odoo yahavde tegeed hyatad avna biz tiimee
2019/06/03 66.181.161.79
Шууданч
Улс бүхэнд Хар хайрцаг гэж байдгийг мэдэх үү, сонин зардаг хүүхэд ээ!
2019/06/03 66.181.177.46
bodoo
novshiin golog yumaa chi
2019/06/03 202.131.247.138
  • Recent
  • Most Read
  • Most Comment