Өчигдөр Баянзүрх дүүрэгт байрлах Төрийн банкны салбарт үл таних буутай хоёр этгээд дээрэм хийхээр халджээ. Халдлага болох үед банкны хамгаалагч эзгүй байсан бөгөөд сэжигтнүүдийн гэмт үйлдлийг банкинд үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчид зогсоож цагдаагийн газар дуудлага өгчээ. Дээрэм хийхийг завдсан хоёр этгээдийг үйлчлүүлэгчид цагдаагийн ажилтан иртэл саатуулж байсан аж. Одоогоор уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж буй бөгөөд сэжигтнүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.
Төрийн банкинд халдсан этгээдүүдийн гэмт үйлдлийг үйлчлүүлэгчид зогсоожээ
2016-03-08 08:25:00