8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын хоёр дахь хиймэл дагуулыг зохион бүтээх "Тэмүүлэл" төслийн танилцуулга болно

2019-06-04 09:25:23

Novоtel зочид буудалд

09:00 цагт УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооноос ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ-тай хамтран зохион байгуулж буй “Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг болно.

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд  

10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдах “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн болно. 

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагт Хувийн ашиг сонирхлоор эрүүгийн хэрэг үүсгэж, хүч хэрэглэх, дарамтлан сүрдүүлэх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан цагдаа, прокурорын талаар БЗД-ийн 17-р хорооны иргэн Ж.Наранбаяр өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийнэ. 

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Морингийн даваанд

10:30 цагт Морингийн даваанд 1.2 километр авто зам,

11:20 цагаас тус дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх 2.8 километр авто замын нээлтийн үйл ажиллагаатай болно.

ОУХНайрамдал төвд

11:00 цагт СХД-ийн хүүхдийн анхдугаар чуулган болно.

Үндсэн хуулийн цэцэд

11:30 цагаас Иргэн Л.Бор Үндсэн хуулийн цэцэд Монгол улсын үндсэн хуулийн 6-р зүйлийн 1-р заалтад Монгол улсад газар, түүний хэвлий...байгалийн бусад нөөц гагцхүү ард түмний мэдэлд гэсэн заалтыг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дугаар заалт зөрчиж “газрын доорх баялгийг хайж олсон этгээдийн өмч гэж хуульчилсан нь” Монголын төр, ард түмэн газар нутаг баялагтаа эзэн байх заяагдмал эрх зөрчигдөж буйг тогтоож, энэ заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргаж өгнө үү гэсэн утга бүхий гомдол гаргана. 

ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд

14:30-17:30 цагт Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Улаанбаатарын яриа хэлэлцээр” олон улсын VI бага хурлын хүрээнд Гадаад Харилцааны Яам болон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хамтран зохион байгуулж буй "Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ" төслийн талаарх бодлого, стратегийг танилцуулах хурал болно. 

МУИС-ийн 1-р байрны 320 тоотод

15:00 цагаас "Нано хиймэл дагуул ба Шинэ боломж" буюу Монгол Улсын хоёр дахь хиймэл дагуулыг зохион бүтээх "Тэмүүлэл" төслийн танилцуулга болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
Тэмүүлэл төсөл гэснээс нөгөө анхдагч Мазаалай маань хаана юу хийж явнаа.сураг ажиг байна уу.
2019/06/05 66.181.168.81