8o
Улаанбаатар хот
mobile menu

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, П.Пүрэвлхагва нар хууль зөрчиж "Ланд крузер" маркийн автомашин худалдан авчээ

2019-06-04 10:06:00

Өнгөрсөн жил Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут “төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан компани хүмүүсийг олон нийтэд зарлаж шүүхэд хандана” хэмээн мэдээлэл хийж байсан. Гэтэл өөрөө төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан талаар баримт гарч ирлээ. Тодруулбал, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нар “Эрдэнэт” үйлдвэрээс Ланд крузер маркийн автомашин авч унасан байна. Тэгэхдээ өнгөрсөн 2018 онд Эрдэнэт үйлдвэрт Орхон  аймгийн татварын хэлтэст төлөх ёстой мөнгөнөөсөө 579 сая 500 мянган төгрөгийг дутуу хийсэн аж. Хэдийгээр мөнгө дутуу хийсэн ч гэсэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн тайлан балансан дээр “өр төлбөргүй” хэмээн тусгагдсан байгаа юм. Газрын төлбөртөө Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва тэргүүтэй удирдах албан тушаалтанууд унах үнэ бүхий автомашинууд авсан байна. Ингэж л "Эрдэнэт үйлдвэр"-ээс төсөвт орох ёстой байсан мөнгөөр автомашин худалдан авч, өр төлбөрийг хаах хурлын протокол үйлдээд өнгөрчээ.

Орхон  аймгийн Засаг дарга Д.Батлут 20 гаруй улсаар төсвийн мөнгөөр зочилжээ 

Үүнээс гадна өнгөрсөн 3 жилийн хугацаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут тэргүүтэй аймгийн дарга нар, ИТХ-ын төлөөлөгчид 20 гаруй улсаар туршлага судлах нэрээр аялсан байна. Тодруулбал, БНХАУ-ын Бээжин, Манжуур, Хонг Конг, Шанхай, Дубай зэрэг хотуудаар, Оросын Холбооны улсын олон хот район, Хойд ба Өмнөд Солонгос, Турк, Япон, Герман, Вьетнам, хамгийн сүүлд л гэхэд Унгар улсын Секешфехервар хот гэх мэт дэлхийн 20 гаруй улсаар нэг болон хэд хэдэн удаагийн давтамжтайгаар хамгийн ихдээ аймгийн ИТХ-ын 20 орчим төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр төсвийн мөнгөөр зочилсон мэдээлэл байна. Туршлага судлах нэрээр явсан хүмүүс  Вьетнамд аймгийн засаг дарга тэргүүтэй ИТХ-ын төлөөлөгчид, төрийн өмчит компаний захирлууд хамтдаа шар айраг уун суугаа, Ханой хотоор зугаалж байгаа зураг өөрсдийнх нь фэйсбүүкт нийтлэгдэж байв. Тэрхүү Вьетнамын аялал Орхон аймгийн ИТХ-ын төсвөөс гарсан гэх мэдээлэл ч араас нь хөвөрсөн.Гэтэл өнөөдрийг хүртэл Засаг дарга нь гадны улсаас туршлага судалж ирээд ганц ч бүтээн байгуулалт хийгээгүй байна.

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут Солонгос яваад ирснийхээ дараа ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэтэй хамтран эхлүүлсэн ББ орон сууцны хотхоны ажлыг эхлүүлсэн аж. Гэтэл тус хотхон нь наадмын талбай цэнгэлдэх хүрээлэнгийн газраас хумсалсан гэсэн хэл амыг дагуулсанаас өөр бодьтой ажил хийгээгүй байна. Энэ мэт нүдэнд үзэгдэж гарт баригдах ажил хийгээгүй мөртлөө өндөр үнэтэй Ланд крузер маркийн автомашин унах хэрэг байна уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
АТГ
Батлут баярлах болоогүй э тун удахгүй байх ёстой төв аймгийн мөрдөнд заларна да
2019/06/05 202.179.26.248
Иргэн
Орк дарганцарууд өмхий бөгсөө Ланд 200- д нэг тавьж үзээд үхэх юмсан гэж боддог байх л даа. Чааваас даа
2019/06/04 203.217.139.225
T
Tsaazal
2019/06/04 64.119.19.107
  • Recent
  • Most Read
  • Most Comment