8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн асан Д.Арвин таалал төгслөө

2019-06-04 13:57:00

УИХ-ын гишүүн асан Дашжамцын Арвин хүнд өвчний улмаас  өнөөдөр буюу 2019.06.04-ний өдөр таалал төгслөө.  Тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөн удаа /2000, 2004, 2008, 2012 он/ сонгогдон ажиллаж байсан юм. 

Дашжамцын Арвин 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ухааны магистрантурт суралцаж төгссөн. Түүхийн шинжлэх ухааны доктор /Ph.D/ цолтой.

1981-1987 онд АА-ийн 221, 162-р ангиудад ХЗЭ-ийн нарийн бичгийн дарга, 1987-1990 онд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороонд эвлэлийн ажилтан, 1991-2000 онд “Их Өргөө” ХХКомпаний захирал, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, 2009-2010 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байсан.

2000 онд "Алтан гадас" одон, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Орос, англи хэлтэй байжээ. 

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Идсэн эрүү хувгайч идүүлсэн бут ургадаг юм Ард үмэн минь уур унтуугаа бариж хүн чанартай бай Төрд үүрэлсэн хулгайч нар нэг л өдөр хөөгдөнө харин дах ин буу МАН -АН хэмээн хулгайч нарт бүү хуурт бүү
2019/06/09 103.10.23.101
зочин
хүнд хүндэтгэлгүй хандадаг тэнэг монголгүй новшнууд үхэхгүй юм байхдаа монгол улс муу монгол хүн хийморгүй яваа энэ
2019/06/07 66.181.161.76
Зочин
Одогсдод хүндэтгэлтэй ханддаг өвгөдийн ёс заншлыг уландаа гишгэдэг муухай, заваан, увайгүй зуршлыг болих хэрэгтэй.
2019/06/06 202.21.117.194
зочин
Сайхан сэтгэлтэй шудрага эмэгтэйчүүдийн төлөөлөл байсан. Анд нөхөддөө нэр хүндтэй, тусархаг сайхан бүсгүй, сайн ээж, сайхан ч явсан. Ум мани бадми хум.Гэр бүлд нь эмгэнэлээ илэрхийлье.
2019/06/05 64.119.25.150
Tanil
Shan setgeltei hund tisarhuu mundag emegtei bla ym maani badmi hum
2019/06/04 66.181.161.47
ХаХаХа
Идсэн хулгайн хоол нь шингэсэнгуй дээ, новшид
2019/06/04 103.14.38.136
Zochin
Sain turliig oloroi ta mini
2019/06/04 66.181.161.58
цнд
эх нутаг элгэн садандаа эргэн төрөөрөй амгалан нойрсдоо хөөрхий мини
2019/06/04 66.181.161.26