18o
Улаанбаатар хот
mobile menu

“ПИ АР”-чдын эрх ашиг монголын ард түмний эрх ашгийг бүхэлд нь хохироох ёсгүй

2019-06-04 15:33:41

Нийтлэлч Баабар, Боролдойн Мягмар нар Оюутолгойн “ПИ АР”-ын ажлыг олон жил хариуцан ажиллаж буй гэдгийг хэвлэл мэдээллийнхэн бүгд мэднэ. Тэд  Оюутолгойгоос олон жил олон зуун сая доллар халааслаж хариуд нь зөв ч бай буруу ч бай тэдний талд сурталчилгаа хийх үүрэгтэй ажилладаг. Өнгөрсөн 7 хоногт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ,түүний биелэлтэд хийсэн ажлын хэсгийн дүгнэлт,тайланг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, танилцуулж байх үеэр эрх баригч нам Оюутолгойг хятадуудад зарах гэж байна гэх эсрэг сурталчилгаа буюу мессежийг сошиал орчинд шидэж олон нийтийн тархийг угаах, шалгалтын явцыг удаашруулж,сарниулах оролдлого хийж харагдана лээ.

Монголын ард түмний хүсэл сонирхолын эсрэг сурталчилгаа хийх, бүх нийтийн өмчийг хэсэг бүлгээрээ халааслаж суух зорилго өвөртөлж олон нийтийг төөрөгдүүлэх, буруу ойлголт төрүүлэхүйц “ПИ АР” хийх нь мэдээж зөвхөн тэдэнд ашигтай. Уг нь бол Оюутолгойн орд газар монголын ард түмний өмч төдийгүй хэсэг бүлэг улстөрчид, ”ПИ АР”-чид, гадныхны халаасаа зузаатгах хувийн өмч биш.

Баабарын нийтлэлүүүд ч Оюутолгойн эздүүдийг хамгаалсан өнгөлөн далдалсан байдгийг учир мэдэх хүмүүс гадарлана. Түүний МАН-ынхан Оюутолгойг Хятадуудад зарах гэж байна гэх утга бүхий олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор тараасан мэдээлэлд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан няцаалт өгнө лээ.

Үндсэндээ бол МАН-ынхан Оюутолгойг Хятадуудад зарах бус нэр бүхий гишүүд нь Оюутолгойд шалгалт явуулж ард түмний эрх ашиг хөндөгдсөн асуудлыг засч залруулах ил гарган тавьж, асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэх ажлыг хийж буй.Цаашдаа Оюутолгой,Тавантолгой гэх мэт том төслүүдийн үр шимийг 3,5 сая монголчууд бүгд тэгш шударга хүртэх ёстой. Ингэхийн тулд төрийн зүтгэлтнүүд ч шударга ажиллах ёстой гэдэг зарчмын байр суурийг мөн эрх баригч намын генсек илэрхийлсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Өөрөө ард түмний төлөө дуугарсан ч юм шиг. Оюу толгойн төлөө л дуугардаг ш тээ
2019/06/14 202.21.102.226
zochin
ene neg hudlaa ih medemhiirsen soliot bgaa yumuu
2019/06/06 64.119.25.71
Шууданч
Саваагүй нохой саранд гав гав гэж мэдэх үү
2019/06/05 202.126.89.10
arhi
olon jil olon zuun saya $ teneg hunl iim zambaraagui youm bichinedee nereech il gargaj chadahgui Baabar ahdah bahia ta nart
2019/06/05 75.155.135.52
Баабаа
Жаран хөлт өт одоо боливол яасан юм бэ.Үхэхдээ хулгайлсан хөрөнгөө авсандаа чирээд орох биш
2019/06/04 45.117.32.130
Бүүбур
Дубайн гэрээний бас нэг зааварлагч нь энэ муу атигар юм шүү
2019/06/04 222.82.179.49
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн парламентын сонгуульд аль нам ялалт байгуулах вэ

Нийт санал өгсөн: 73