8o
Улаанбаатар хот
mobile menu

195 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал хүргүүллээ

2019-06-08 12:05:00

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын хяналт шалгалт хийжээ. Шалгалтад худалдааны 1454, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 655, нийт 2109 аж ахуйн нэгж хамрагдсан байна.

Шалгалтаар нийт 3009 зөрчил илрүүлж 1969 зөрчил буюу 65.4 хувийг арилгуулж, 49 аж ахуйн нэгжид 43000.0 мянган төгрөг, 23 албан тушаалтанд 7400.0 мянган төгрөг, 30 иргэнд 6300.0 мянган төгрөг, нийт 56800.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. 
Хадгалалтын хугацаа дууссан 93 нэр төрлийн 531 ширхэг 1306.3 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын ахлах байцаагчийн актаар хурааж, хууль бусаар олсон 58.5 мянган төгрөгийг улсын орлогод оруулахаархураан авч, нийслэлийн зөвлөлд шилжүүлсэн байна.
Мөн шалгалтаар стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй худалдааны 171, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 26, нийт 195 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, 4 аж ахуйн нэгжийн хоолны газрын ангилал, зэрэглэлийг бууруулах саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
хүрэлсүх тэргүүлээд занданшатар дагаж хөөрөөд оюунэрдэнэ амарсайхан бас бус нөхдүүд хийчих байхаа тэр цагт бид хэнийг сонго
2019/06/09 66.181.161.59
зочин
нэгэнт хаах цуцлах түтгэлзүүлэх ажил хийж байгаа хойно улс даяар бүгдийг хаах хэрэгтэй юм бишүү энэ бүгдийг хүрэлсү
2019/06/09 66.181.161.59
Сайн уу
1 -рт Эхлээд подвалд үйлчилгээ үзүүлдэг хүнс хоолны газруудыг хаа 2-рт орон сууцны 1 давхарт байга архины дэлгүүр зоогийн газрыг хаа 3- рт албан байгууллага болон сургууль цэцэрлэгийн ойролцоох хаа
2019/06/05 202.179.26.248
  • Recent
  • Most Read
  • Most Comment