8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2019-06-05 09:22:28

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

2019 оны 06 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: 

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойш эргэж , бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндйигөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл