8o
Улаанбаатар хот
mobile menu

"Халхын голын дайн үүссэн нууцаас" номын нээлт болно

2019-06-05 09:31:22

“Новотел” зочид буудалд

08:40 цагт “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI дугаар бага хурал эхэлнэ.

Шангри-Ла зочид буудлын хурлын Их танхимд

10:00 цагт  “Транзит Монгол-2019” олон улсын форум болно.

“Blue Sky” зочид буудалд

10:00 цагт  “Оюу толгой” компани боловсролыг дэмжих хөтөлбөрүүдээ танилцуулж, оюутнуудад тэтгэлэг гардуулна. 

Хангарди ордонд 

10:00 цагт "Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан "Артерийн гипертензийн менежментийг сайжруулья" аяны шилдгүүдэд шагнал гардуулна. 

10:30 цагт ЭМЯ-ны гадна талбайд Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д 

11:00 цагт "Happy Veritas" төвөөс “Сайд Д.Сарангэрэл эмнэлэг, эмч, мэргэжилтнүүдийн нэр хүндэд халдсан уу" сэдвээр мэдээлэл хийнэ.

Улаанбаатар банкны 9-н давхарт Замын хөдөлгөөний удирдлагын төвд

11:00 цагт Тээврийн цагдаагийн албанаас хяналтын камераар илрүүлсэн зам тээврийн зөрчлүүд болон “E-POLICE” аппликейшний талаар мэдээлэл хийнэ. 

Нийслэлийн Иргэний танхимд

14:00 цагт MICE-н мэргэжилтэн бэлтгэх анхан шатны сургалтын нээлт болно.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 

11:00 цагт Монгол маамуу цэцэрлэгт халуун усанд түлэгдсэн хүүхдийн гэх тодотголтой хэрэгт багш Д.Баясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан “ хэргийн шүүх хуралдаан болно.

МУИС-ийн шинэ номын сангийн 203 тоот өрөөнд

15:00 цагт  "Халхын голын дайн үүссэн нууцаас" номын нээлт болно.

Өнөөдөр цахим тоглоомын газар, интернет төвүүдэд хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн талаар сэдвийн мэдээлэл авч болно

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл