8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Эрдэнэбаяр: Нэг литр АИ-92 бензиний үнэ 50 орчим төгрөгөөр буурна

2019-06-05 10:01:00

Дэлхийн зах зээл дээрх брент газрын тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж байгаатай холбоотойгоор зургаадугаар сарын 15-наас манай бензиний үнэ буурах нөхцөл бүрдэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Энэ сарын 15-наас АИ-92 бензиний үнэ буурна. Учир нь дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж байгаа бөгөөд энэ өөрчлөлт сар орчмын дараа манайд нөлөөлдөг. Түүхий тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар буурна гэдэг нь нэг литр АИ-92 бензиний үнэ 50 орчим төгрөгөөр буурна гэсэн үг аж. Сүүлд нэмэгдсэн 40 төгрөгийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэн гэж үзэж байгаа учир үнийг буулгаж, арга хэмжээ авч ажиллана. Манай байгууллагаас өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр ААН-үүдэд мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 6.1.9 дэх заалтын дагуу төрийн захиргааны байгууллагын импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүн дээр хяналт тавих чиглэлийн дагуу хяналт тавиад дизелийн түлшний жижиглэнгийн үнийн сүүлийн өсөлтийг буулгах, үүнтэй холбоотойгоор өнөөдрийн дотор манай газарт албан бичгээр тайлбараа ирүүлэх ёстой.

Харин үүнтэй холбоотой арга хэмжээ аваагүй тохиолдолд тухайн хуулийн 5.2 дахь заалтын дагуу төрийн захиргааны төв байгууллагын эрхийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, захирамж цуцлах арга хэмжээг авч ажиллана. 

Монгол улсад автобензин гурван бүсээр дамжин импортоор орж ирж байгаа. Төвийн бүс, зүүн болон баруун бүс. Импортын бүтээгдэхүүний 70 гаруй хувь нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор орж ирдэг. Тэнд төмөр замтай. Төмөр зам очдоггүй аймгууд байна. Сумдууд байна. Энэ бүгд дээр тухайн агуулахаас автомашинаар тээвэрлэлтүүдийг хийдэг. Энэ бол тээвэрлэлтийн зардлаас үүдсэн ажил байгаа" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
deutschland
shathuunii une mgld geltgui usej bn germand litr benzin 1euro 35 cent hurtel bsan bol (unuuduriidriig hurtel helbelzej bsan bol) odoo deed tal ni 1euro 50 cent boltloo usuj bn.
2019/06/06 88.75.82.165
hi
buugaad bga ni haana bnaa ulam l usuud bh yum
2019/06/05 59.153.85.109
иргэн
Сумьяабазарыг огцруул
2019/06/05 103.57.94.56
харамсаж байна
ТӨРийн өмнөөс нефть бүтээгдэхүүнд хяналт тавих ёстой сумъяабазар их муу ажиллаж байна. ТҮҮНИЙ ОЮУ толгой, бензины талаар хэлж байгаа үг нь ажилтай нь уялдахгүй байна. ТӨР, түмнийхээ төлөө ажлаач САЙДа
2019/06/05 64.119.21.156
иргэн
ёстой л хятад аргаар мөлжчих юмаа эөө урагшлаад сөөм ухраад гэдэг шиг
2019/06/05 202.179.24.152
Zochin
100 tugrugeer nemeed 50 tugrug haslaa heterhii undue byylgachlhlaa daa neftiihen shatchihlaa daa
2019/06/05 66.181.161.101
lalar
Doromjlood bgaarai sda mini
2019/06/05 103.206.195.28
zochin
300 tugruguur nemeed yarij yarij 50 r buulgana
2019/06/05 122.201.31.236
Hereglegch
50 орчим төгрөгөөр... хахаха... энэ төрийн албаны эргүүнүүдийг яах вэ? ярих гэж майлчих юм аа.
2019/06/05 64.119.21.84