8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэрэмжлүүлэг:Гурван настай хүүхэд машины цонхоор унаж амиа алджээ

2019-06-05 13:24:55

 Энэ сарын 3-нд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт хөдөөний замд явж байсан автомашины хойд талын цонхоор гурван настай хүүхэд унаж, араас нь явж байсан машинд дайруулан амиа алджээ. Хэрэг гарах үед хүүхэд арын суудалд ганцаараа явж байсан бөгөөд асран хамгаалагч нарын хайхрамжгүй байдлаас үүдэн ийнхүү цонхоор унажээ. Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд, эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулан, анхаарал болгоомжтой байх, автомашины зориулалтын суудал хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл