8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо анхаарч ажиллахаа илэрхийллээ

2019-06-05 14:03:13

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүд Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Др.Александра Жерковтой албан уулзалт хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат уулзалтын үеэр "С.Зориг болон Г.Батхүү агсан нь Ардчилсан намын үүсгэн байгуулагчид, намын лидерүүд, улс төр нийгмийн зүтгэлтэнүүд байсан. Өнөөдрийг хүртэл манай намын зүгээс С.Зориг агсны хэргийн үнэн зөв илэрч шударга шийдвэрт хүрээсэй гэдэгт анхаарлаа байнга хандуулж байгаа. Тиймээс та бүхэнтэй уулзан эдгээр учир битүүлэг хэргүүдийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэх боломж гарсанд таатай байна" гэв.

Мөн төр нийгмийн зүтгэлтэн Ардчилсан намын Дэд дарга Г.Батхүү агсаны гэр бүлийн төлөөлөл, түүний дүү П.Батсайхан уг уулзалтад оролцон, төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан ахынхаа хэрэгтэй холбогдуулан Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хороонд хүсэлт хүргүүллээ. 

Уулзалтаар   Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Др.Александра Жерков Олон Улсын Парламентын холбооны тэргүүн хатагтай Габриела Күвас Баррон тус хороонд энэ хэргийг талаарх чиг үүрэг, мэдээллийг өгсөн  талаар хэлээд, Парламентчдын хүний эрхийн хороо бүрэн эрхийнхээ хүрээнд тус асуудлыг анхааралдаа авч ажиллана гэдгээ илэрхийллээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл