8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ оролцоно

2019-06-05 15:19:58

Швейцарь улсын Базаль хотноо ирэх сарын 3-7-ны хооронд болох Дэлхийн эмэгтэйчүүдийн ХXIX дээд чуулганд Монголын Эмэгтэйчүүдийн холбоо 12 дахь жилдээ оролцоно. Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган буюу Global Summit of Women-д албан ёсны, олон улсын гишүүнчлэлтэй 10-н байгууллагын нэг нь Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага хэмээгддэг 95 жилийн түүхтэй МЭХ юм. Тус 10 байгууллагаас МЭХ гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.

Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагын манлайлагч эмэгтэйчүүд оролцож, дэлхийн эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэй шинэ манлайлагчдыг хөгжүүлэх, боломжит технологийг нэвтрүүлэх, бүгдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зэрэг зорилгоор 70 гаруй орны 1000 гаруй эмэгтэйчүүд чуулдаг юм. Энэ жилийн хувьд “Эмэгтэйчүүд амжилтыг шинээр тодорхойлно” уриан дор зохион байгуулагдах бөгөөд МЭХ-ний ерөнхийлөгч Б.Оюунгэрэлээр ахлуулсан нийслэл, орон нутгийн салбар салбарын шилдэг 24 эмэгтэй  уг чуулганд оролцоно.

 

 

 

Э

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл