8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Төгсцогт WBC бүсний аваргын төлөөх тулааны талаар мэдээлэл хийнэ

2019-06-06 09:50:31

Өнөөдөр болох үйл явдлуудыг хүргэж байна.

09.00

  • “Улаанбаатар” зочид буудалд Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт “Боловсруулах үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” олон улсын сургалт болно.
  • НҮБ-ын байранд “Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжил” үндэсний сургалт, зөвлөлдөх уулзалт болно.

09.30 “Мишээл экспо” төвд “Чингис хааны цом-2019" олон улсын хоолны фестиваль болно.

10.00

  • Мөрдөн байцаах албаны байранд Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн болно.
  • Хангарди ордонд НИТХ-ын ээлжит XXV хуралдаан болно.

11.00

  • Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Талын салхи-2019” олон улсын мото наадмын талаар мэдээлнэ.
  • “Үндэсний мэдээллийн төв”-д Хөдөлмөрийн үндэсний намаас эмч, багш нарын цалинг төсөвт дарамт учруулахгүйгээр нэмэх шийдлийн талаар мэдээлнэ.

11.30 ЦЕГ-ын ХМТ-ийн "Мэдээллийн танхим"-д "DMN” ТББ холбоотой асуудлаар мэдээлэл өгнө. 

12.00

  • “Корпорейт” зочид буудалд МУГТ Н.Төгсцогт WBC бүсний аваргын төлөөх тулааны талаар мэдээлнэ.
  • Ерөнхий боловсролын 133 дугаар сургууль дөрвөн ээлжээр хичээллэж, хүүхдийн эрх зөрчиж байгаа талаар тус сургуулийн багш нар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлнэ.

12.30 “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-аас Оюу толгой төслийн талаар мэдээлнэ.

13.30 Монгол Улсад ажиллаж байгаа БНХАУ-ын компаниуд татвараа нууж байгаа талаар иргэд “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment