Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал хадам ээжээ баярлуулхаар ирэх аж. Түүний эхнэр С.Эрдэнэтуяагийн ээжийн төрсөн өдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу өнөөдөр тохиож байгаа аж. Эл өдрийг нь тэмдэглэж өгөхөөр алдарт жүжигчин Стивен Сигал Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд өнөөдөр өглөө газардлаа. Харин алдарт жүжигчний эхнэр нөхрөөсөө түрүүлж Монголд ирсэн бөгөөд тэрээр өчигдөр болсон “Монгол хатад” хүндэтгэлийн цэнгүүнд оролцжээ.