8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Мөнхтүшиг: Хар тамхины хэрэгт шалгагдаж байгаа хоёр хүний нэг нь дипломат ажилтан, нөгөө нь жолооч

2019-06-06 11:47:00

Монголын дипломат паспорттай хоёр иргэн 70 кг героин төрлийн мансууруулах бодис тээвэрлэж байсныг илрүүлсэн талаар мэдээлэл цацагдсан билээ. Уг асуудлаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр ХБНГУлсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан Монгол Улсын ДТГ-ын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Энэ хэрэгт монгол иргэд холбоотой эсэх талаар нарийвчлан шалгах шаардлага байгаа. Хэрэгт шалгагдаж байгаа хоёр хүн нь Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг. Нэг нь дипломат ажилтан, нөгөө нь жолооч. Хэргийг хянан шалгах ажиллагаа явагдаж, эцэслэгдээгүй байгаа тул эдгээр хүний нэрийг одоогоор олон нийтэд мэдэгдэх боломжгүй байна. " гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
ГХЯ-нд ажиллаагүй мэргэжлийн бус тагнуулч хурандаа яахаараа дипломат байдаг юм.
2019/06/12 64.119.25.150
Зочин
Энэ бол турк бууруутай шүү турк тэй холботой шүү
2019/06/08 182.160.39.99
zochin
энэ хүүхэд хэний хүүхэлдэй вэ
2019/06/06 66.181.186.49
Ахмад дипломат
Гадаад яам гэж дандаа хар тамхичид болсон тэнд мэргэжлийн хун улдээгуй бугдийг халсан
2019/06/06 202.55.188.38
Зочин
Гхя консулын газрынхан огцорцгоо
2019/06/06 202.9.42.100
  • Recent
  • Most Read
  • Most Comment