8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүүгчдийн зөвлөгөөнөөс дахин санал хураалт явуулахаар боллоо

2019-06-07 09:35:00

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулах ажиллагаа өчигдөр (2019.06.06) боллоо. Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 95.9 хувь буюу 354 шүүгч оролцжээ. Санал хураалтын нэгдсэн дүнгээр олонхийн санал авсан нэр дэвшигч байгаагүй аж. Тиймээс хамгийн олон санал авсан Түмэнжаргалын Мэндсайхан, Амгалангийн Насандэлгэр, Александрын Сарангэрэл нарт анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс дахин санал хураалт явуулах, санал болгох ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 (Улаанбаатар хотын) цагт эхлүүлэхээр Тооллогын төв комиссын тогтоол гарлаа. 

   Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын тогтоолтой танилцана уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл