8o
Улаанбаатар хот
mobile menu

"1,2 сая еврогийн авлига нь Дэд сайд асан О.Эрдэнэбулгантай холбоотой"

2019-06-07 09:00:11

Засгийн газрын нэг сайд 10 сая долларын авлига авсан гэх мэдээлэл цацагдсан. Тухайн үед ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  “Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ийм хэрэг байхгүй” хэмээн мэдэгдэж байсан. мэдээллийн дараа бас нэгэн сайд 1,2 еврогийн авлига авсан гэх асуудал Франц улсад шалгагдаж байгаа талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдсэн. Тэрбээр “Францийн нэг компани Монголд хөрөнгө оруулалт хийхдээ яамаар нь дамжуулж нэг сайдад 1.2 сая евро өгсөн байна. Энэ нь Францад шалгагдаж байгаа юм байна. Энэ мэдээллийг миний таньдаг франц хүн надад өгсөн” гэсэн. Тэгвэл УИХ-ын чуулганы үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Сайд 10 сая долларын авлига авсан гэх мэдээлэл цуу үг. Харин 1.2 сая еврогийн авлига авсан гэх асуудал Дэд сайд асан О.Эрдэнэбулгантай холбоотой” хэмээн мэдэгдлээ. Дэд сайд асан О.Эрдэнэбулганыг өнгөрсөн жил АТГ-аас лицензийн хэрэгт холбогдуулан саатуулсан билээ. Улмаар 30 хоногийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа ашиглан ураны тусгай зөвшөөрөл гадаадын компанийнханд олгосон гэх хэрэгт шалгаж байгаа гэх хэргээр шалгаж саатуулсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
1,2 сая еврог хурааж улсын орлогод ав.Яасан муухай хүн бэ.оо лаа лаа царайн ч аймар ам нь ангайчихсан.
2019/06/08 202.179.31.18
харамсаж байна
МАНАЙ хуулийнхан тавиад явуулсан уу? Шударга хуульчидтай улсад хэрэг нь шалгагдаж байдаг.
2019/06/07 64.119.21.156
Uvs
Nuguul shudraga busiin hongiliig baiguulsan Altanhuyagiin tuslah bsan nuhur bna.
2019/06/07 116.237.37.235