8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Батбаатар: “Петро Чайна Дачин Тамсаг Монгол ХХК” хууль зөрчиж байна

2019-06-07 16:27:00

Зөвлөх инженер Д.Батбаатар Петро Чайна Дачин Тамсаг Монгол ХХК  нь Монгол Улсын хууль, Олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчиж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ.Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатарт 2019 оны нэгдүгээр сард гурван төрийн бус байгууллага “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийн үйл ажиллагаагаар олон жил ажилласан хүний хувьд зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал тавьсан аж. 

Тэрбээр “Надад гурван ТББ-аас зөвлөх үйлчилгээ үзүүлж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу нэгдүгээр сараас хамтран ажиллаж эхэлсэн. Ингэхдээ Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулдаг Петро Чайна дачин тамсаг Монгол ХХК-ийн 21 болон 19 дүгээр Монгол тээврийн хэрэгсэл ажиллуулах хүсэлтийг Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн төвд тавьсан. Үүний үр дүнд БНХАУ-аас кран оруулж ирэхийг хориглосон шийдвэр гаргасан. Гэвч энэ оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зургаан кран оруулж ирсэн байна. Тус крануудыг тусгай зөвшөөрлөөр оруулж ирэх ёстой. Гэтэл зургаан краныг ачааны машины зөвшөөрлөөр оруулж ирсэн" гэсэн юм. 

Мөн  "Би мэргэжлийн хүнийхээ хувьд хууль бус үйлдэл ямар их байгааг өөрийн биеэр харж байна. Үүнийг шийдэхийг холбогдох газруудаас нь хүсэж байна. Хэдийгээр монгол ажилчид байдаг ч дандаа туслах ажилчид байдаг. Бид энэ байгууллагын үйл ажиллагааг зогсоох гэж оролдохгүй. Үйл ажиллагаа нь үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Харин монголчуудыгаа ажиллуулах л хэрэгтэй” хэмээв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл