8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Эрдэнэ: Турк  улс дахь Монголын Станбулын дэд консул Б. Баттүшиг, жолоочийнхоо хамтаар  саатуулагдсан

2019-06-07 16:42:00

Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ өнөөдөр /2019.06.07/ мэдээлэл хийлээ.Тэрбээр “2019 оны тавдугаар сарын 3-нд Турк  улс дахь Монголын Станбулын дэд консул Б. Баттүшиг, жолоочийнхоо хамтаар дипломат дугаартай автомашинтай явж байхдаа Герман улсын хилээр нэвтрэх үеэрээ  саатуулагдсан. Энэ үед 70 кг геройн буюу мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явж байсан нь тогтоогдсон. Үйлдэл дээрээ саатуулагдсан гэсэн үг. Германы Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Баттүшиг өмнө нь тагнуулд ажиллаж байсан. ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байсан, дипломат албаны шаардлага ханган яамнаас томилогдсон  ажилтан. Энэ бол маш хүнд гэмт хэрэгт тооцогдож байгаа. Тэр тусмаа хилээр хууль бусаар хар тамхи нэвтрүүлэх нь маш ноцтой. Томилогдоод удаагүй байхдаа богино хугацаанд ийм ноцтой гэмт хэрэгт холбогдсон нь анхаарал татсан асуудал. Тагнуулын байгууллагаас зохион байгуулалттай гэмт хэрэгт монгол хүмүүс ямар байдлаар ашиглагдаж байгааг шалган тогтоож, дахин ийм явдал гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх талаар ажиллаж байгаа" гэлээ. 

Бат-Эрдэнийн Баттүшиг нь Турк улсын Истанбул дахь Ерөнхий консулын газарт Дэд консулын албан тушаалд 2018 оны долдугаар сарын 1-ний өдөр томилогдож байжээ. Харин түүний аав нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн, УДШ-ийн шүүгчээр ажиллаж байгаад 2016 онд тэтгэвэртээ гарсан Батбуянгийн Бат-Эрдэнэ шүүгч юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дэмбээ
Эхлээд л шууд 70 кг-аар нь зөөгөөгүй нь мэдээж. Бага багаар нь олон удаа зөөсөн байж таараа. Тэр их мөнгийг гаргачихна гэхээр мундаг хамсаатнуудтай, том ар талтай л юм даа.
2019/06/09 103.26.193.171
Дэмбэрэл
Шүүх дампуурсны үр дагавар. Баттүшиг жирийн малчны хүүхэд байсан бол дэд консул болох уу?!?!?!
2019/06/08 103.26.193.171
Эрка
Хар тамхиар нарийн мэргэшсэн нөхөр байхаа, монголд ч их борлуулсан биз.Том хийх гэж шуналтаж яваад гардуулж дээ.Одоо яая гэхэв, ялаа мэдэж бгаа хүн.
2019/06/07 66.181.176.116
харамсаж байна
ГЭМТ хэрэгтэй тэмцдэг хуулийн байгууллагаас ажлаа эхэлсэн хүн ийм АЙМШИГТАЙ хэрэг хийнэ гэхээр санаанд буухгүй байна. ХҮНИЙ шуналыг ГЭМТ итгээдүүд ИХ сайн судалж мэдээд ашигласан байна.
2019/06/07 64.119.21.156