Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Урт булгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, Дархан сумын төвөөс зүүн урд зүгт 100 км / “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол-Уул уурхай” ХХК-ийн ажилтан Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Хово 371” загварын өөрөө буулгагч /60 тонн/ автомашин уурхайн ухаш руу унаж, осолдсон хэрэг 2019.05.23 гарсан.
ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 2 алба хаагч, ҮАБ-ын 3 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 1 алба хаагч, аймгийн МХГ-ын 1 ажилтан, Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын 1 албан хаагч, Дархан-Уул аймгийн Шарын гол сум дахь “Шарын гол” ХК-ийн 10 ажилтан, “Шарын гол-Уул уурхай” ХХК-ийн 61 ажилтан, “Их мэлмий” хамгаалалтын албаны 9 ажилтан, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан, нийт 116 хүн, 14 хүнд даацын техник, 23 автомашин, 2 завьтайгаар ажиллаж 1250 м3 ус татах хүчин чадалтай насос-2, 630 м3 ус татах хүчин чадалтай насос-2, 400 м3 хүчин чадалтай насос-3, 150 м3 хүчин чадалтай насос-1, нийт 8 насосоор нийт 321164 м3/ усыг гадагшлуулж, 2019.06.06-ны өдрийн 17:00 цагт цогцсыг гаргаж хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгсөн байна.