8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2019-06-10 09:11:29

Хангарди ордонд

10.00 цагт нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдаан болно. Хуралдаанаар хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Хангарди ордны 14 давхарт Б танхимд

10.30 цагт Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Эрүүл мэндийн яамны А танхимд

11.00 цагт Тэмбүү өвчнийг устгах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар  хэвлэлийн хурал хийнэ. 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Татварын газар, Тээврийн цагдаагийн албанаас Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамжийг хугацаандаа төлөөгүй авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд өнөөдрөөс эхлэн хяналтын үзлэг шалгалт хийх болсонтой холбогдуулан мэдээлэл хийнэ. 

11.30 цагт нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран, ЕБС-ийн төгсөх ангийн 400 эрэгтэй сурагчдад Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил төлөвшлийн талаар лекц, цуврал арга хэмжээ зохион байгуулах талаар хэвлэлийн хурал хийнэ. 

Үндэсний мэдээллийн төвд

12.00 цагт Машинтай жагсаал зохион байгуулагч Цэгмэд Монголд бөөнөөр хорих лагер үүссэн буюу шоронгийн нөхцөлийн талаар мэдээлэл хийнэ.

ҮОЭТөвд 

12.00 цагт Үндэсний оношлогоо эмчилгээний төвийн удирдах хорооны хурал болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment