18o
Улаанбаатар хот
mobile menu

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдсанаар айл бүрээс 20.000 төгрөг авна гэдэг нь худал мэдээлэл

2019-06-11 17:38:51

Дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хороогоор Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.

Уг хуулийн төслийг 2016 онд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа өргөн барьсан юм.

Үндсэндээ энэ хууль батлагдсанаар телевизүүдийн монгол контентыг нэмэгдүүлэх, сэтгүүлчид,хэвлэл мэдээллийн байгууллагууд зөвхөн мэдээлэл дамжуулахаас гадна нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ илүүтэй гүйцэтгэх юм. Өөрөөр хэлбэл хуультай болсоноор телевизүүдийн монгол контентийн чанар сайжрах, эрүүл өрсөлдөөн бий болох,монгол соёлын дархлаа бий болох мөн монгол хүүхдүүд телевизээрээ дамжуулж зөв хүмүүжил, хандлага үүсэх нөхцлийг хуулиар зохицуулдаг болно.

Энэхүү хуулийн төслийг өргөн барих үед цахим сүлжээнд үзэгчдээс шууд 20 мянган төгрөг авдаг болно гэсэн мэдээлэл гарсан нь ор үндэслэлгүй ташаа мэдээлэл гэдгийг онцлох хэрэгтэй.

Өнөөдөр гурван сая гаруй хүн амтай монгол улсад арилжааны 200 гаруй телевиз үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд  хувийн телевиз үүсэн байгуулагдсан 25 жилийн хугацаанд эдгээр телевизүүд хуулийн зохицуулалтгүй явж ирсэн байдаг. Гэтэл дэлхийн бүх улс оронд өргөн нэвтрүүлгийн хуультай. Жишээлбэл 50 орчим сая хүн амтай БНСУ-д л гэхэд өргөн нэвтрүүлгийн 4 телевиз хуулийн зохицуулалтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдний контент бүхэлдээ тухайн улсын дотоодын контент байх бөгөөд улсынхаа иргэдийн төлөвшил, соёлын дархлааг телевизийн бодлогоороо дамжуулан бий болгодог байна. Мөн манай улсын өргөн нэвтрүүлгийн телевизүүд Солонгосын олон ангит киног түлхүү гаргадаг болсноор хүүхэд залуучууд маань Солонгос улсаар өвчлөх болсон нь бодит үнэн.

Иймд хуулийн зохицуулалт хийж Монгол улс өргөн нэвтрүүлгийн тухай хуультай болж монгол контент, монгол соёлыг түлхүү сурталчлах нь нэн чухал.

Ямартай ч Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг ирэх пүрэв гаригийн чуулганаар хэлэлцэж эхлэхээр боллоо.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Лхагваа
Үнэн бол сайн л байна.хүүхэдүүдийн маан эхэнх монгол гэдэгээ мартхад ойрхон л байх шигээ
2019/06/16 202.126.88.128
Irgen
Uguhgyi.
2019/06/12 49.0.135.140
хуулиа хэрэгжүүлээрэй
хуулиа хэрэгжүүлээрэй
2019/06/12 202.21.117.194
hi
vnen bsan ch uguhgui
2019/06/11 59.153.85.102
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн парламентын сонгуульд аль нам ялалт байгуулах вэ

Нийт санал өгсөн: 73