Хөдөлмөрийн үндэсний нам дотор хагарал үүсч дарга нь хэн бэ гэдэг асуудал тодорхойгүй байгаа. Иймд тус намынхан даргын асуудлаа шийдүүлэхээр Улсын дээд шүүхэд өргөдөл гаргажээ. С.Ганбаатарын тухайд Улсын дээд шүүхэд түрүүлж өргөдлөө өгсөн байна. Түүний өргөдлийг хэлэлцэхээр хурлын тов гарсан байсан хэдий ч Г.Найдалаагаас мөн өргөдөл ирсэн тул хурлын товыг хойшлуулаад байгаа ажээ. Уг асуудлаар Улсын дээд шүүхийн хурал хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.
ХҮН-ын дарга хэн байх асуудлыг Улсын дээд шүүхээс тогтооно
2016-03-08 15:31:00