8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын хөлбөмбөгийн баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий УРЬДЧИЛСАН ШАТАНД ШАЛГАРЛАА

2019-06-12 11:14:54

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Бруней Даруссаламын талбайгаас шаардлагатай үр дүнгээ авч, хоёр тоглолтын нийлбэр дүн 2:3 харьцаагаар 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хэсэгт орох эрх авлаа.

Бруней Даруссаламын шигшээ баг өөрсдийн талбайдаа тэс өөр тоглолтыг үзүүлэн эхний хагаст манай багийг 2:0-ээр тэргүүлж байсан юм. Эгзэгтэй мөчид эхний тоглолтын гол баатар, үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал 11 метрийн торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэж тоглолтын 48 дахь минутад тооны харьцаа 2:1, нийлбэр дүн 2:3 болгон, үлдсэн хугацаанд хамгаалалтандаа нягт нямбай тоглон үр дүнгээ хадгалж чадсанаар 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ урьдчилсан шатны эхний давааг түүхэндээ анх удаа давж чадлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл