8o
Улаанбаатар хот
mobile menu

Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

2019-06-13 09:30:00

- 2019.06.12-ны 14:16 цагт гаргасан цаг агаарын төлөв -

Маргааш өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орж, ихэнх нутгаар хална хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Зургаадугаар сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи 14-нд зарим газраар, 15-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

14-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан, говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

Бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан. Бусад хугацаанд сэрүүсэх юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment