8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын захиалгат жагсаал Хууль зүй, дотоод хэргийн яамыг онилов

2019-06-12 23:03:00

Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна талбайд иргэд сайд Ц.Нямдоржиlйг огцрохыг шаардаж хоёр ч удаа жагсаал хийгээд байгаа билээ. Жагсагчид өчигдөр “Зурагттай жагсаал” хийсэн бөгөөд зурагтаа өгөхөөр яам руу дайрч орохыг завдсан юм. Уул нь аливаа жагсаал цуглааныг иргэд өөрсдийн хүсэл шаардлагаар хийдэг. Гэвч энэхүү жагсагчдын ард Ардчилсан намынхан байж иргэдийг турхирч тэднээр ээлжит улстөрийн нүүдлээ хийж байна. 

Жирийн иргэдийнхээ нэрийг барьж АН-ынхан улстөрийн тоглолт хийж байгаа нь дээрх албан тоотоос нь тодорхой харагдаж байна. Улс орны, иргэдийн аж амьдралын төлөө хийх ажил их бий. Тэд төрд иргэдийг төлөөлөх гэж сонгогдсон болохоос өөрсдийн эрх ашигт нийцсэн улстөрийн шоу хийх гэж төрийн эрхэнд  сандаалаагүй гэдгээ умартсан бололтой.

Гурван сая гаруй монголчууд өнөөдөр хөгжил рүү шат ахиж хойч ирээдүйдээ баталгаат амьдрал, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлсэн тусгаар улсыг үлдээхийг хүсч буй. Төрийн эрхэнд гарсан улстөрийн намууд өөрсдийн эрх ашигт бүхнийг нийцүүлэх бус иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллах шаардлагатай гэдгйг олон нийт шаардаж байна. Захиалгат жагсаал, улстөрийн тоглолт ард түмэнд хэрэггүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment