Галт зэвсэг нөхөн тоолох арга хэмжээ энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Монгол Улсын хэмжээнд галт зэвсгийн бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх зорилгоор "Зэвсэг-2015" нэгдсэн арга хэмжээ өнгөрөгч оны 12 дугаар сард зохион байгуулагдсан.
Энэ арга хэмжээний хүрээнд Нийслэлийн хотын хэмжээнд 13989 ширхэг галт зэвсэг иргэн, хуулийн этгээдэд бүртгэлтэй байгаагаас 11785 ширхэг галт зэвсэг буюу 84,2 хувь нь тоологдож, 2204 ширхэг буюу 15,8 хувь нь тооллогод хамрагдаагүй байна.
Иймээс тооллогод хамрагдаагүй 2204 галт зэвсгийг нөхөн тоолох арга хэмжээг 2016 оны 02-р сарын 19-ний өдрөөс 21 хоногийн хугацаатай зохион байгуулж байгаа юм. Иймд гал зэвсгээ тооллогод хамруулаагүй иргэдийг харьяа дүүрэг, орон нутгийн цагдаагийн хэлтэст хандаж, галт зэвсгээ бүртгүүлэхийг цагдаагийн байгууллагаас мэдэгдэв.