8o
Улаанбаатар хот
mobile menu

Барилгын ажилд хяналт, шалгалт хийж эхэллээ

2019-06-14 08:56:00

Өнгөрсөн онд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас 41 гэмт хэрэг бүртгэгдсэний дийлэнх буюу 56.1% нь барилга дээрээс унаж гэмтсэн осол бүртгэгджээ. Иймд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчтай хамтран хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын хөдөлмөр аюулгүй байдалд шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар ажиллаж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар 9 аж ахуйн нэгжийг шалгахад барилгын гадна орчинд мэдээлэх самбар, талбайн зохион байгуулалтын зурагт самбар байршуулаагүй, барилгын ажилчдад ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгсэл олгох техникийн нөхцөлийг бүрдүүлээгүй, ХАБ-ын инженер өдөр тутмын зааварчилгаа өгдөггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Хяналт шалгалтыг энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл