8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2019-06-14 09:12:05

08.30 цагт ШЕЗ-ийн байранд “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” дадлага, сургууль зохион байгуулна.

09.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд "Мэдээлэл, технологийн сорил-III" улсын уралдаан болно.

09.00 цагт “Корпорейт” зочид бууудалд “Үүдэл эсийн эмчилгээний өнөөгийн болон ирээдүйн төлөв байдал” олон улсын хурал болно. 

09.00 цагт ХЗҮХ-д Оюуны өмчийн салбарын Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг боловсронгуй болгох хэлэлцүүлэг болно.

09.00 цагт “Туушин” зочид буудалд Австралийн Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг “Бичил төслийн хөтөлбөр”-ийн тайлангийн хуралд болно.

09.00 цагт МУИС-ийн Эрдмийн танхимд Азийн орнуудын хуулийн их дээд сургуулиудын захирлуудын VI форум үргэлжилнэ.

10.00 цагт "Рамада" зочид буудалд "Барилгын ажлын хяналтын тогтолцоо” олон улсын дугуй ширээний хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Төрийн ордонд Цусны донорын дэлхийн өдрийн хүрээнд 1000 донорын чуулган болно.

11.00 цагт “МОНЦАМЭ” агентлагийн мэдээллийн төвд энэ сарын 14-нөөс 28-нд болох  “Хааны эрэлд -2019” энхийг дэмжих олон улсын сургуулийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд ХХААХҮЯ, Нийслэлийн Хөдөө аж ахуйн газраас Органик хүнсний тухай хууль, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт МҮЭХ-ноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар өөрийн байрандаа мэдээлнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МСНЭ, Монголын сайтын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргаж буй уриалгаа танилцуулна.

11.30 цагт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд орон нутгийн замд гарч буй ослын талаар ТЦА-наас мэдээлнэ.

12.00 цагт "Пума" зочид буудалд "Төгс бүсгүйчүүд" ТББ-аас биеэ үнэлэгчдийг БЗДХ, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх , тусламж үйлчилгээ үзүүлэх төрийн болон ТББ-уудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зөвлөлдөх уулзалтын талаар мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл