8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэрэглэх хугацаа хэтэрсэн 131 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд орууллаа

2019-06-17 16:51:00

“Эрүүл хүнс” сарын аянаар Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хэрэглэх хугацаа дууссан 131 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устган, болзошгүй эрсдэл, хоол, хүнсний гаралтай хордлого, халдвар гарахаас урьдчилан сэргийлсэн байна. 

Аянаар нийт 37 сургууль, 30 дотуур байр, 30 цэцэрлэг, 22 эмнэлэг, 482 хүнсний дэлгүүр, 62 цайны газар ресторан, 30 үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд, 25 нарийн боов, зайрмагны цехүүдийг хяналт шалгалтад хамруулж,  нийгмийн эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэн 33 нэр төрлийн гарын авлага, зөвлөмж тарааж, нийтдээ 1257 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Шалгалтаар илэрсэн зөрчлийн дийлэнх нь хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөрчил байгаа тул хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа хүчинтэй хугацааг нь харж авах, ил задгай гудамж талбайд зарж буй хүнсний зүйлийг худалдаж авахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл