8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол болон Киргиз улсын хооронд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа

2019-06-14 12:30:00

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНКУ-ын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээрийн дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол Киргиз улсын “Конгресс-Холл” ордны Их танхимд болж өндөрлөлөө.
Баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөв.
Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков “…Албан ёсны хэлэлцээгээр худалдаа, эдийн засаг, соёлын чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллахаар боллоо. Үүнд, Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комиссын 3-р хуралдаан зохих үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөн бид бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлын талаар хэлэлцэж, уг асуудлыг хөгжүүлэх үндэс суурийг тавилаа. Хамгийн гол нь харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол Киргиз улс, Монгол Улс хоёуланд минь бий. Ноён Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалд Киргизийн тал сэтгэл хангалуун байгаа. Бидний хэлэлцээр хоёр орны харилцаанд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “…Яриа хэлэлцээр найрсаг, илэн далангүй, ажил хэрэгч уур амьсгалд боллоо. Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков бид хоёр Монгол, Киргизийн харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол, спорт гээд өргөн хүрээтэй салбарт тэлж, өргөжүүлэхийн сацуу олон улс, бүс нутгийн тавцанд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар ярилцлаа.
Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд хоёр талын хүчин чармайлтаар амжилттай хөгжиж, ардчиллын үнэт зүйлсийг бататгах, нийгэм эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэсэн сургамж туршлагаасаа бид харилцан суралцаж ирсэн. Цаашид ч эдийн засаг, цахим технологи зэрэг салбарын туршлагаасаа хуваалцаж хамтдаа хөгжих болно.
Энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх зорилгоор Цэргийн салбарт хамтран ажиллах тухай, Терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээрүүд, Хамтын ажиллагааны тухай хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын протокол, боловсрол, аялал жуулчлал, оюуны өмч, архив, эрдэм шинжилгээний зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгууллаа. Эдгээр чиглэлийн хамтын ажиллагаанд бодит ахиц гарна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Мөн айлчлалын үеэр Киргиз улсад Монгол Улсын Элчин сайдын яамыг нээж байгаа нь Монгол Улс Киргиз улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл хэмээн талууд бататган хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ЗУРАГДСАН БАРИМТ БИЧГҮҮД:
1. “Терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн талаас Гадаад харилцааны сайд Чингиз Айдарбеков нар гарын үсэг зурав.
2. “Цэргийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн талаас Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Раймберди Дуйшенбиев нар гарын үсэг зурлаа.
3. “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Бүгд Найрамдах Киргиз Улсын Аюулгүй байдлын зөвлөл хооронд хамтын ажиллагааны тухай протокол”-ыг Монголын талаас ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Киргизийн талаас тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Дамир Сагынбаев нар үзэглэв.
4. “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн талаас тус улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Гульмира Кудайбербиева нар гарын үсэг зурав.
5. “Аялал жуучлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас: Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн талаас тус улсын Соёл, мэдээлэл, аялал жуулчлалын сайд Азамат Жаманкулов нар гарын үсэг зурлаа.
6. “Оюуны өмчийн эрх, уламжлалт мэдлэгийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Оюуны өмчийн газар, Бүгд Найрамдах Киргиз улсын Оюуны өмч инновацийн алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Киргиз улсын Оюуны өмч, инновацийн албаны дарга Динара Молдошева нар гарын үсэг зурав.
7. “Худалдаа эдийн засаг болон соёлын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Увс аймгийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Киргиз улсын Иссык-Кул муж дахь бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын алба хоорондын санамж бичиг”-т Монголын талаас Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Иссык-Кул муж дахь Киргиз улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Акылбек Осмоналиев нар гарын үсэг зурлаа.
8. “Монгол Улсын Архивын ерөнхий газар, Бүгд Найрамдах Киргиз улсын Засгийн газрын харьяа Улсын бүртгэлийн албаны архивын агентлаг хоорондын харилцан ойлголцолын санамж бичиг”-т Монголын талаас Ерөнхий консул Т.Ганболд, Киргизийн Улсын бүртгэлийн агентлагийн дарга Алмаз Маметов нар гарын үсэг зурлаа.
9. “Эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний шинжлэх ухааны академи хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Киргизийн улсын Үндэсний шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Мурат Жуматаев нар гарын үсэг тус тус зурлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочид
16 бүсгүйн нэг чимидцэрэнд хоёр өрөө байр өгсөн
2019/07/01 202.21.97.90
зочид
дорнодын баяндунгийн энэ 16 бүсгүй чүүд амьд байхдаа төр засгаас дайнд оролцсон бусад дайчдын адил төр засгаас хүндэтгэл харсаар хүлээсээр 80 жилийн дараа үр хүүхдүүд нь мөн л харсаар байгаа
2019/07/01 202.21.97.90
зочид
дорнодын баяндунгийн энэ 16 бүсгүйгээс одоо хоёр дайчин эмэгтэйн үр хүүхэд нь амьд байна бусад эмэгтэйн төрөл садангийн хүмүүс байгаа
2019/07/01 202.21.97.90
зочид
Халхын голын дайнд асрагч сувилагчаар орлцож явсан 16 дайчин эмэгтэйчүүдийн нэг л одоо амьд бусад нь бурханы оронд оджээ
2019/07/01 202.21.97.90