8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ НЯМ ГАРИГТ ЯВАГДАНА

2019-06-14 13:37:04

НӨАТ-ын урамшууллын 2019 оны тавдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 16-ны ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 5 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 50 сая төгрөг байна.

Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал 1.0 сая, зургаан орон 5.0 сая, долоон орон 10 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожих юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
taij
энэ сугалаагаа болиулаачээ. жилийн эцэст 10% авмаар байна
2019/06/14 103.57.92.173
  • Recent
  • Most Read
  • Most Comment